АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдав

Хуучирсан мэдээ: 2016.11.14-нд нийтлэгдсэн

АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдав

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдрийн хуралдаанаараа намын дүрмийн шинэчлэлийн төслийг хэлэлцжээ.

Ирэх лхагва гаригт буюу арваннэгдүгээр сарын 16-нд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдана. Уг хуралдаанаар намын дүрмийн шинэчлэлийн төслийг хэлэлцүүлэх юм. Уг төслийг Ардчилсан намаа шинэчлэх хөдөлгөөний залуус “Намын удирдлагад байгаа хэдхэн хүний боловсруулсан төслийг дэмжих боломжгүй” хэмээн мэдэгдэж байсан бол Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд төслөө Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээр хэлэлцүүлэх боломжтой хэмээн үзэж буй ажээ.

Эл асуудлыг хэлэлцсэнээр Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан өндөрлөсөн байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж