“Антибиотикийг хариуцлагатай хэрэглье” долоо хоногийн аяныг өнөөдрөөс эхлэн энэ сарын 20-ныг дуустал дэлхий нийтээр тэмдэглэж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Аяны хүрээнд Эрүүл мэндийн яам, бусад эрүүл мэндийн байгууллагууд хамтран эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн антибиотикийн талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлэх, антибиотикын зөв сонголт, хариуцлагатай жор бичилт, зохистой хэрэглээний талаар сургалт явуулах юм байна.
Сонирхуулахад, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нянгийн тэсвэржилтийн нөхцөл байдлын судалгааг 12 улсад явуулахад судалгаанд хамрагдсан хүмүүсийн 64 хувь нь буруу буюу ханиад томууны үед антибиотикийг хэрэглэдэг байна. Мөн антибиотикийн тэсвэржилтээс улбаалан зарим бэлгийн замын халдварт өвчин эмчлэгдэхгүй байх магадлалтайг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.
Р.ТУУЛ