Хүүхдийн шүдний өвчлөл их байна

Хуучирсан мэдээ: 2016.11.15-нд нийтлэгдсэн

Хүүхдийн шүдний өвчлөл их байна

Хүүхдийн амбулаторийн үйл ажиллагаа эхэлснээс хойш 1 жилийн хугацаанд 23000 гаруй хүүхдэд үйлчлүүлснээс 21.7 хувь нь шүдний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг авсан байна. Үүнээс насны ангиллаар нь авч үзвэл 1-6 насны хүүхдийн шүд цоорох өвчлөл их байна. Хүүхдийн амбулатори нь ТIKA Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр шүдний орчин үеийн борын 2 аппаратаар эмчилгээ, оношилгоог 2 их эмч, 2 сувилагч гэсэн нийт 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Шүдний эмч нар хүүхдийн шүдийг хэрхэн арчлах талаар дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Бага насны хүүхдийн сүүн шүд хэдий чинээ эрүүл ургана төдий ясан шүд ургахад сайнаар нөлөөлдөг байна.

СҮҮН ШҮДИЙГ ЦООРЛООС ХАМГААЛАХ

  • Хоол хүнсийг амаараа дамжуулан өгөх нь хүүхдийн аманд цоорлын нянг халдварлуулдаг байна. Үүнээс үүдэн хүүхдийн шүд цоорох эх үүсвэрийг тавьдаг байна.

  • Бага насны хүүхдэд аль болох чихэр болон чихэрлэг зүйлсийг бага өгөх хэрэгтэй. Учир нь хүүхдийн шүд цоороход нөлөөлдөг байна.

  • Цагаан идээ тараг сүүг өгч байх нь хэрэгтэй ба цагаан идээг чихэргүй идүүлж сургах чухал юм.

  • Хүүхдэд аль болох зажлууртай хатуу ааруул, ээзгий идүүлж эрүүний булчнинг нь сайтар хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж зажлуур ихтэй хоол хүнс хэрэглэх нь шүлсний ялгарлыг сайжруулж шүдийг сайтар цэвэрлэж чаддаг байна.

  • Хүүхдийн шүдийг 6 настай хүртэл эцэг эхчүүд өөрсдөө угааж өгөх хэрэгтэй

  • Хүүхдийн шүдийг ургаж эхэлснээс хойш хүүхдэд зориулсан зөөлөн сойзоор, зориулалтын хүүхдийн оогоор угаах

  • Хүүхдийн шүдийг хоол идсэний дараагаар өдөрт 2-оос доошгүй удаа угаах

  • Хүүхдийн шүдийг нэг удаа угаахдаа 2-оос доошгүй минут угаах ба хүүхдийн хэлийг оогүй сойзоор нь хойноос нь урагш сойздох

  • Хүүхдийн шүдний сойзыг хамгийн багадаа 3-4 сарын дотор сольж байх нь чухал

  • Хүүхдийн шүдийг байнга ажиглаж байх ба 3 сард нэг удаа мэргэжлийн эмчид үзүүлж байх

  • Унтахын өмнө хүүхдийн шүдийг угаасны дараа түүнд хоол хүнс идүүлэхгүй байх хэрэгтэй.

ЭХ СУРВАЛЖ: WWW.CHINGELTEI.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж