
Аялал жуулчлалын улирал болж буйтай холбогдуулан Өвөрхангай аймгийн БОАЖ-ын газраас санаачлан Монголын аялал жуулчлалын холбооноос жуулчдад нүүдлийн соёл иргэншлийг сонирхуулах үүднээс таван хошуу малын баярыг зохион байгуулдаг билээ. Тус үйл ажиллагааны хүрээнд долдугаар сарын 23-нд буюу маргааш Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Өндөрхясаа нэртэй газарт “Сарлагийн фестиваль” болох гэж байна. Наадмын үеэр сарлаг унасан малчид болон сарлаг, хайнаг тэргэний парад, сарлаг бугуйлдах, дүүгүүр шидэх, сарлагын поло зэрэг уралдаан тэмцээн болно.
А.Зул