УИХ-ийн гишүүн асан С.Зоригийн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр гарсан. Энэ хэргийг хэн ямар зорилготой үйлдсэн бэ, хэрэгтэн хэн байсан бэ гэдгийг Монголын хуулийнхан 18 жил шалгаж, мөрдөж байгаа юм. Уг хэрэгт холбогдуулан талийгаачтай хамтран амьдарч байсан Д.Булганыг ТЕГ-аас баривчилан хэдэн сар хорьсны эцэст сулласан. Тэгвэл С.Зоригийн хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар Улсын Ерөнхий прокурорын газрын албан ёсны www.prokuror.mn сайтад мэдээлжээ.
Б.БАТ