Битлзийн ховор зургуудыг дуудлага худалдаагаар худалджээ

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Битлзийн ховор зургуудыг дуудлага худалдаагаар худалджээ

Битлз хамтлагийн АНУ-д тоглож байсан анхны концертуудын үеэр авсан өмнө нь огт дэлгэгдэж байгаагүй 46 ховор зургийн цуглуулгыг Нью Йорк хотноо лхагва гаригт дуудлага худалдаагаар оруулж, 350,000 гаруй ам.долларын үнэ хүргэж худалджээ.
Дуудлага худалдааны үеэр Жон Леннон, Паул Маккартни нар дундаа нэг микрофонтой дуулж байгаа зураг 30,000 ам.доллар мөн Битлзийн дөрвөн гишүүний зургийг араас нь авсан зураг 68,500 ам.долларын үнэд хүрч, энэ оройн хамгийн өндөр үнэд хүрсэн зургуудаар шалгарчээ.

Дуудлага худалдаа Манхаттаны Кристийд болсон ба дээрх зургуудыг нийтдээ 100,000 орчим долларын үнэ хүрнэ гэж үзэж байсан ч 361,938 ам.долларын үнэд хүрсэн нь санаадгүй хэрэг байлаа. 18 настай байхдаа дээрх зургуудыг авч байсан Вашингтоны зурагчин Майк Митчелл өдгөө 65 настай бөгөөд авсан зургууд нь ийм өндөр үнэ хүрнэ гэж огт санаагүй тухайгаа хэлсэн байна.

Дуудлага худалдааны үеэр борлогдсон зарим зургуудыг 1964 оны хоёрдугаар сарын 11-нд АНУ-ын Вашингтон хотын Колизиум танхимд хийсэн Битлзийн анхны тоглолтын үеэр авсан байв. Харин бусад зургуудыг мөн оны намар Балтиморын Соёлын төвд хийсэн тоглолтын үеэр авсан байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж