Эрдэнэт-Булганы ЦТС компанийг хувьчилна

Хуучирсан мэдээ: 2016.11.14-нд нийтлэгдсэн

Эрдэнэт-Булганы ЦТС компанийг хувьчилна

Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар тогтоолын хавсралтын 4 дүгээр зүйлд “Монгол шуудан”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компанийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахыг нэмэхээр тусгасан.

Өөрөөр хэлбэл, “Монгол шуудан” компанийг 20 тэрбум төгрөгөөр, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” компанийг 30 тэрбум төгрөгөөр тус тус хувьчлах юм.

ЭБЦТС ТӨХК-ийн гаргасан хувьцааны 41 хувийг Эрчим хүчний яам, 39 хувийг Төрийн өмчийн хороо, 20 хувийг Сангийн яам тус тус эзэмшдэг. Нийт 11 аймгийн 114 сум суурин газрын 5400 орчим аж ахуйн нэгж, 66000 гаруй айл өрхөд цахилгаан эрчим хүч түгээх, хангах үйл ажиллагааг явуулдаг байна.

Тус компани 2011 онд 327 сая төгрөгийн алдагдал, 2012 онд 2.3 тэрбум төгрөгийн алдагдал, 2013 онд 2.3 тэрбум төгрөгийн алдагдал, 2014 онд 511 сая төгрөгийг ашиг, 2015 онд 2,8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.

ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж