С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүгч тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2016.11.15-нд нийтлэгдсэн

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүгч тодорхойгүй байна

Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт холбогдуулан талийгаачтай хамтран амьдарч байсан Д.Булганыг Тагнуулын ерөнхий газраас баривчлан, хэдэн сар хорьсны эцэст сулласан.

Тэгвэл өчигдөр /2016.11.14/ С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргийг нягталж дууссан ба прокурор яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар Улсын Ерөнхий прокурорын газрын албан ёсны www.prokuror.mn сайтад мэдээлсэн юм. Гэхдээ үнэхээр сэжигтнийг тогтоосон эсэх, тэдний нэр хэн болох тухай асуултад Прокурорын байгууллагаас нэмэлт мэдээлэл өгөхгүйгээр нууцалж байна.  

Албаны эх сурвалжуудаас нэмж тодруулснаар бол хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч шүүгчид хараахан хуваарилаагүй байгаа аж.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг одоогоос 18 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр гарсан. Өнгөрсөн хугацаанд түүнийг хэн, ямар зорилготой хөнөөсөн, улс төрийн аллага байв уу гэдгийг хуулийнхан тасралтгүй шалгасаар ирсэн ч одоог хүртэл эзэн холбогдогчийг тогтоогоогүй байгаа билээ.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж