Халтирч унаж, бэртсэн хүний тоо хоногт 100 хүрчээ

Хуучирсан мэдээ: 2016.11.14-нд нийтлэгдсэн

Халтирч унаж, бэртсэн хүний тоо хоногт 100 хүрчээ

Нийслэлд цас үргэлжилэн орсны улмаас хотын зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Халтиргаа, гулгаанаас болж хөл гараа гэмтээсэн хүний хоногт 100 хүрчээ. Ялангуяа, ахмад насны хүмүүс гадаа гудамжинд халтирч унаснаас болж, хөл гараа хугалах явдал цөөнгүй гарчээ. Тиймээс гадуур гарахдаа, тун болгоомжтой явахыг ГССҮТ-ийн эмнэлгээс анхаарууллаа.

Мөн өчигдрийн 22 цагийн байдлаар нийтдээ 300 орчим авто ослын дуудлага иржээ. Түүнээс 20 орчим зам хөндлөн гарсан зорчигчийг дайрсан бол, үлдсэн нь гулгаанаас үүсэлтэй автын осол байжээ. 

Уул нь, хот нийслэл, хотын иргэдийн аюулгүй, тайван зорчих асуудлыг хариуцдаг. Тэд албан байгууллагуудыг ч захирдаг журамтай. Албан байгууллага бүр, өмнөх явган хүний талбайгаа цэвэрлэх үүрэгтэй юм. Хэрэв ойр орчиныхоо цас мөсийг арилгаагүйгээс халтирч унаж, бэртвэл хохирлыг нь тухайн аж ахуйн нэгж хариуцах юм байна.

 Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж