Трампын сүрчиг тренд болж байна

Хуучирсан мэдээ: 2016.11.14-нд нийтлэгдсэн

Трампын сүрчиг тренд болж байна

Фото: © REUTERS/Mike Segar

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялсны дараа түүний бүтээсэн сүрчиг дахин трэнд болж эхэлсэн тухай TMZ мэдээлэв. Perfumania компани өмнө 2015 онд бүгд найрамдах намын хүний нэртэй үнэртэй уснаасаа салсан юм. Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр  зарласны дараа Perfumania тийм алхам хийжээ. Тэр цагаас хойш ямар ч дэлгүүрийн лангуунаас уг сүрчиг хасагдсан байлаа.

Харин тэрбумтан сонгуульд ялсны дараа компани өөрийн сайтдаа түүний нэртэй үнэртэнг зарж эхэлснээ зарласан байна. Яагаад заавал тэр ялсны дараа л үнэртэнг зарах болов гэсэн асуултад компани хариу өгсөнгүй.

Дональд Трампын парфюмыг 2004 онд бүтээн хэд хэдэн хувилбараар зөвхөн эрэгтэйчүүдэд  зориулан гаргаж байгаа юм. Дональд Трамп арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн сонгуульд ялан Ерөнхийлөгчөөр сонгогдоод байна. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж