“Алтан гранпри”-д 11-үүлээ очино

Хуучирсан мэдээ: 2016.11.14-нд нийтлэгдсэн

“Алтан гранпри”-д 11-үүлээ очино

Азербайжаны нийслэл Баку хотод Г.Алиевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “Алтан гранпри” тэмцээн болох гэж байна.

Арваннэгдүгээр сарын 24-нд эхлэх тэмцээнд Монголын 11 бөх уригдсан байна.

Тухайлбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д С.Батболд, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг-д Б.Батмагнай, 70 кг-д Б.Батзориг, 86 кг-д О.Үйтүмэн, 97 кг-д Д.Хүдэрбулга, 125 кг-д Н.Золбоо нар зодоглох бол эмэгтэйчүүдийн 55 кг-д Д.Отгонцэцэг, 58 кг-д Э.Гантуяа, 60 кг-д О.Оюунтуяа, 69 кг-д З.Болортунгалаг нар мэдүүлгээ өгч, бэлтгэлээ базааж байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж