Реалити шоуны од Ким Кардашиан Норт Уэст охиноо төрүүлснээс хойш нэлээд жин нэмсэн ч, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хоёр дахь хүүгээ төрүүлснээс хойш тууштай бэлтгэл сургуулилт хийсний дүнд хуучин хэвэндээ хүртлээ турж, төгс галбираа эргүүлэн олж чадсан.
Тэгвэл саяхан бүсгүй 2009 оны халловены баяраар өмсч байсан Жасмин гүнжийн хувцсаа энэ жил дахин өмсч, ингэхдээ бүр дөрвөн настай охинтойгоо ижилсчээ. Реалити шоуны од бүсгүйн хувьд хувцаслалтаараа бусдаасаа ялгардаг төдийгүй охинтойгоо ижилсэх тун дуртай нэгэн. Өмнө нь тэд хэдэн удаа ижил хувцас өмсч, олны харцыг булааж байлаа.
Аравдугаар сарын 3-нд Парист байхдаа буутай этгээдүүдэд дээрэмдүүлснээс хойш тэр бүр олны хараанд өртөж, сошиал сүлжээ ашиглахаа больсон саяхан Норт, Сент нарын хүүхдүүдтэйгээ авхуулсан зургаа нийгмийн сүлжээнд байршуулсан нь энэ. Ээж, охин “Жасмин” ямаршуу харагдаж байна даа.
Эх сурвалж: www.mminfo.mn