Сум, дүүргийн сонгуульд Сүхбаатар дүүрэгт АН олонх болсон юм. Сүхбаатар дүүргийн ИТХ анхдугаар хуралдаанаа хийж дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаас Сүхбаатар дүүргийн Засаг даргад Х.Болормааг томилуулахаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод уламжилсан байна. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд СБД-ын Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогчоор ажиллаж байжээ.
Б.БАТ