Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид энэ оны хамгийн том тэмцээн болох “Их дуулга”-д оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Арванхоёрдугаар сарын 2-4-нд болох Токиогийн "Их дуулга"-д олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл Д.Сумъяа, дэлхийн аварга Г.Болдбаатар, М.Уранцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин, ОУХМ Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар, Д.Алтансүх Б.Батгэрэл тэргүүтэй Монголын 15 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгчээ.
Б.ЭНХ