Өнөөдөр хамгийн том сар мандах гэж Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Өөрөөр хэлбэлг, сар жирийн үеийнхээсээ арай том харагдах гэнэ. Гариг эрхэсийн энэ үзэгдэл Европын улс орнуудад илүү тод үзэгдэх гэнэ. Сар дэлхийг тойрохдоо зууван замаар тойрдог бөгөөд дэлхийд хамгийн ойр цэгт тохиох тэргэл сарыг Super moon гэж нэрлэдэг аж. Уг үзэгдлийн оргил үе нь Улаанбаатарын цагаар 19 цаг 23 минутаас эхлэн 2 цагийн турш ажиглагдана.
Хамгийн том тэргэл сарууд
20-р зуун (1901-ээс 2000):
1912. 1-р сар. 4: 356,375 km
1930. 1-сар. 15: 356,397 km
1948. 1-р сар. 26: 356,461 km
21-р зуун (2001-ээс 2100):
2034. 11-р сар. 25: 356,445 km
2052. 12-р сар. 6: 356,421 km
2070. 12-р сар. 17: 356,442 km
2088. 12-р сар. 28: 356,499 km
2098. 1-р сар. 17: 356,435 km
Б.БАТ