Уран гулгалтын ээлжит Гран при тэмцээн Францын Парис хотноо арваннэгдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээний ганцаарчилсан ангилалд эмэгтэйчүүдээс ОХУ-ын Евгени Медведева, эрчүүдээс Испанийн Фернандез нар түрүүлэв.
2016 оны Дэлхийн аварга Е.Медведевагийн гүйцэтгэл амжилттай болж, 221.54 оноог авсан бол түүний араас М.Соцкова 200.35 оноогоор удааллаа. Тэгвэл хүрэл медалийг Японы залуу гулгагч 15 настай Вакаба Хигучи 194,48 оноогоор авсан юм. Олимпийн мөнгөн медальт, дэлхийн гурван удаагийн аварга Японы алдарт гулгагч Мао Асада 161.39 оноогоор IX байрт оржээ.
Ч.БОЛ