Машины хөдөлгүүр халаагч өвлийн хүндрэлийг бүрэн шийдэж байна

Хуучирсан мэдээ: 2016.11.14-нд нийтлэгдсэн

Машины хөдөлгүүр халаагч өвлийн хүндрэлийг бүрэн шийдэж байна

Машины хөдөлгүүр халаагч өвлийн хүндрэлийг бүрэн шийдэж байна.

Автомашины хөдөлгүүрийн хэвийн ажиллах  хамгийн тааламжтай хэм нь +110С – +120С байдаг. Хөдөлгүүрийн эд ангиуд маш бага буюу микрометрийн нарийвчлалтай хийгддэг ба асар их даралт болон үрэлтийг нарийн тооцоо, тохиргоо, тослогооны ачаар дааж гардаг.

Гэвч гадаа -10С болон түүнээс илүү хүйтэн болсон үед хөдөлгүүрийн эд ангиуд өөр өрөөр агшдаг. Моторын блок гэх хэсгийг ихэвчлэн ширэм юм уу хөнгөн цагааны хайлшаар хийсэн байх нь хүйтэнд нэг янзаар агшина, харин поршин гэх эд ангийг хатуу ган төмрөөр хийдэг ба хүйтний агшилт нь өөр. Бусад эд ангиудын орц, зузаан нимгэн нь мөн адил өөр өөр. Эд ангиуд ингэж өөр өрөөр хүйтэнд агших нь нөгөө үйлдвэрийн нарийн тохиргоог үгүй хийж огцом элэгдэх гол шалтгаан нь болдог. Түлхүүр дарахад хэдийгээр ‘хүчээр’ асах боловч дуу чимээ нь нэг л өөр, өндөр ‘хаазтай’ мөн чичиргээтэй байдгийг бид мэднэ. Хүйтэнд асаасан мотор бүрэн халах буюу 20-30 минут болсны дараа л энэ элэгдэл зогсож хөдөлгүүр хэвийн тааламжтай горимдоо орно. 

Монголын өвөл нь их урт, нөгөө элэгдэл эхлэх -10С нь 10-р сарын шөнөөс эхэлж дараа оны 3-р сарыг дуустал буюу 5-6 сар үргэлжилнэ. Энэ хугацааны ‘хүйтэн асаасны элэгдлийг’ тооцвол 40,000км -60,000км явсантай дүйх тоо гардаг, гэтэл дундаж автомашин эзэмшигч нэг жилд 15,000км-20,000км л явдаг шүү дээ. Зөвхөн хүйтэнд асааснаас болж бодит хэрэглээнээсээ 2-3 дахин илүү элэгдэл хорогдол давхар явагддаг нь хайран.

Бидний ихэнх нь автомашинаа 2-3 жил хэрэглээд  сольдог. Уулаасаа 2-3 өвлийн дараа хөдөлгүүр суларч түлшний зарцуулалт эрс ихэснэ мөн тос ‘идэж’ эхэлдэг.

Мөн суларсан хөдөлгүүрээс хэдэн арав дахин их хорт хий ялгарах ба бид өөрсөдөө түүгээрээ амьсгалж өвчилсөөр байдаг.

Техник технологи өндөр хөгжсөн өнөө үед энэ бүх бэрхшээлийг шийдэх “халуун тогоо” хэмээх мотор халаагч байдаг.  Та бидний машины түлшний саванд буй бензинээс 200гр  авч үзэхэд тэнд 8800кДж энерги байдаг ба энэ нь зөв чиглүүлбэл ямар ч машины моторыг бүрэн халааж хүрээд илүү гарах энерги юм.  Зарим жолооч нар жишээ нь паялник эсвэл примуск ашиглаж энэ энергиэр машинаа халаадаг боловч энэ нь цаг их авсан мөн гар ажиллагаа ихтэй арга юм. “Халуун тогоо” мотор халаагч нь паялниктай төстэй зарчмаар ажилладаг, чип-эн удирдлагатай, олон янзын мэдрэгчтэй, өөрөө асаж унтардаг орчин үеийн аюулгүй бүтээгдэхүүн юм.

Энэ халаагч яаж ажилладаг вэ?

“Халуун Тогоо” мотор халаагч нь таны машины банканд буй бензин/дизелийг тусгай түлшний насос болон нарийн хоолойгоор татаж 2 давхар төмөр хананы цаана жижиг дөл асаан, дөлний дулааныг моторын хөргөгч шигэнээр дамжуулан богино эргэлт үүсгэж моторыг асаахгүйгээр халаана. Шингэн дулааныг мотор луу тасралгүй дамжуулснаар 20-30 минутад мотор бүхэлдээ +70С хүртэл халж дөнгөж саяхан унтраасан мэт амархан асна. Халаагч компьютер удирдлагатай ба температур мэдрэгчтэй тул халсан даруйд өөрөө унтарна.

Автомашины хаана нь угсардаг вэ?

Энэ халаагчийг машины капотны доор аль зайтай газар угсарна. Холбох хэрэглэл нь дагалдаж ирэх ба бид нэмэлт хэрэглэл багаж зэргийг бэлэн байлгадаг. Машины хийцэд өөрчлөлт хийдэггүй мөн цахилгаан хэлхээнд нь оролцдоггүй. 

Угсралт нь нарийн чимхлүүр ажиллагаа ихтэй ба нэг машинд 8-10 цаг зарцуулдаг.

Түлш зарцуулалт нь хэр их вэ?

Моторыг -20С хүйтэнд нэг удаа халаахад 200-250гр түлш зарцуулна. Машинаа асаахаас 20-30 минутын өмнө л халаагчаа нэг удаа ажлуулна. Та машинаа хэд хоног асахгүй орхисон ч бай яг асаахаасаа өмнө халаагчаа нэг удаа ажлуулахад таны мотор +70С болж маш амархан асах ба салон руу бүлээн агаар үлээнэ.

Аккумулятор суулгадаг уу?

Ном журмын дагуу ашиглаж буй үед аккумулятор суухгүй. Халаагчийг нэг удаа ажлуулахад аккумулятор маш бага энерги зарцуулна. Халаагчийг 20-30мин ажлуулсны дараа та мотороо асааж дунджаар 20мин хөдөлгөөнд оролцон аккумуляторын цэнэгээ нөхөх ёстой, ингэж цэнэг нөхөлгүй бага мин явах/асаах, мотороо асаалгүй хөргөж халаагчаа олон удаа дараалуулан ажлуулсан үед л аккумулятор суух магадлалтай.

Ашиглалтын хугацаа нь хэр удаан бэ?

Энэ мотор халаагч нь заасан ашиглалтын хугацаа гэж байхгүй ба зөв ашиглаж байгаа үед 10-20 жил ажиллаж л байдаг. Бензинээр ажилладаг энгийн паялникийг ихэд боловсронгуй, аюулгүй, компьютер удирдлагатай, олон тооны мэдрэгчтэй систем болгосон орчин үеийн төхөөрөмж юм. Бидний 6 жилийн өмнө оруулж ирсэн халаагч одоо ч хэвийн ажиллаж байдаг.

Машинаа зарах бол яах вэ?

Халаагчийг машинд угсрахдаа ямар нэгэн хийцийн өөрчлөлт хийгддэггүй мөн цахилгаан хэлхээнд оролцдоггүй тул та халаагчаа салгуулаад шинэ машиндаа угсруулж болно.

Эвдэрвэл яах вэ?

Бид зарж буй халаагчдаа 1 жилийн чанарын баталгаа өгдөг мөн оношилгооны программ, төхөөрөмж, сэлбэгийн нөөцтэй тул хэзээ ч оношилж засвар хийх боломжтой.

Ал улсад үйлдвэрлэсэн бэ?

Бид Шанхай хотод үйлдвэрлэсэн халаагч борлуулж буй ба уг үйлдвэр нь СЕ, ISO 9001 чанарын шаардлага хангасан Европ, Канад, Швед, Норвеги зэрэг 20 гаруй улсууд руу экспортолдог OEM үйлдвэрлэгч нь. OEM (original equipment manufacturer) тул ямар нэг бренд нэр байхгүй Европ, Канад, Америкийн брендүүдийн гэрээт үйлдвэрлэгч нь.

Халаагч ямар үнэтэй вэ?

Бид 1,6сая(5kw) ба 1,3сая(7kw) төгрөгийн 2 төрлийн халаагч зарж байгаа нь ижил төрлийн бусад халаагчаас /2,7-3,5сая төг байдаг/ хоёр дахин хямдхан үнэ юм. Энэ төрлийн халаагч нь өөр дээрээ компютертэй, олон тооны хөнгөн цагаан хайлшаар хийсэн эд ангитай мөн  дөлний, дулааны, хэт халалтын мэдрэгчүүд, ноцоолтын сэвчээ, шингэн шахах өндөр чанар бүхий насос, түлшийг нарийн хэмжээ даралтаар шахах насос гэх мэт олон нарийн эд ангиудаас бүрдэх тул үйлдвэрлэх өртөг нь өндөр байдаг. 

5кв-ын халаагч (1,6 сая төг) нь жижиг тэрэг, жийп автомашинд таардаг.    

7кв-ын халаагч (1,3 сая төг) нь зарим жийп болон ачааны машинд таардаг, хүчин чадал овор хэмжээ нь том тул жижиг тэрэгний капотны доорхи зайнд багтдаггүй.  

Гар утаснаасаа яаж асааж унтраадаг вэ?

Энэ халаагч нь (5кв, 16сая төг) өөр дээрээ GSM системийн сим карт орох удирдлагын багцтай хамт ирж байга. Гар утасны дугаарыг (сим карт) тэр үүрэнд хийж тэр дугаар луугаа кодтой мэссэж явуулснаар халаагчаа асааж мөн унтраана.  Салонд нимгэн ялтсан кноп давхар хийж өгөх ба сүлжээгүй газар түүгээрээ халаагчаа асааж унтраана.

-Газаар ажилладаг машинд угсруулж болох уу?

Халаагч нь газаар ажилладаггүй харин нэмэлт жижиг банк угсарч түүндээ бензин хийн халаагчатай холбох аргаар угсарч болноо.

Энэ халаагч ямар давуу талуудтай вэ?

Таны машинд нэг удаа угсраад л болоо, та ямарч ч хүйтэнд гэрийнхээ гадаа, ажлынхаа гадаа мөн агаар салхинд гарах үедээ машинаа амархаан асаана. Дулаан гарааж өндөр үнээр худалдаж авах хэрэггүй, хоногийн гараажанд өвөл бүр 1,5-2,0 сая төгрөг өгөхгүй, шороо тоос болсон бүтээлэгтэй өдөр бүр ноцолдохгүйгээс гадна таны машины мотор хүйтэн асалтаас болж элэгдэх явдал бүрэн зогсоно. Машиныг нэг жил унахад дунджаар 20,000км явдаг боловч Монголын эрс хүйтэн нэг өвөлийн турш хүчээр асаахад нэмээд 40,000км явсантай адил элэгддэг. Монголын 2-3 өвлийг давсан машинуудын мотор эрс суларч түлш зарцуулалт нь ихэсдэг нь үүнтэй бас холбоотой. 

NME ХХК нь энэ төрлийн хөдөлгүүр халаагчийг 5 дахь өвлөө борлуулж, угсарч мөн сервис үйлчилгээг нь хийж байна.                                   

Оффис: УБ хот, СБ дүүрэг, улсын ЦИРК-ийн зүүн-урд GARUDA CENTER, 505 тоот. (Yokohama дугуйны төв-ийн замын эсрэг талд). Утас: 95520025, 85355445.

Мотор халаагч угсралт/сервис – 2016: УБ хот, БЗД, сансарын хойд зам, Их Засаг дээд сургуулийн замын зүүн-урд талд AUTO CARE тос солих төв дотор. Утас: 95520025, 85355445. 

www.xalaagch.mn 

www.facebook.com/Мотор-Халаагч/

Өмнөх жилүүдэд бид доорхи хаягаар угсралт сервис хийж байв:

  • 2015 – УБ хот, Баянгол дүүрэг, Эх Нялхасын эмнэлгийн арын зам дагуу “Оч Моторс” дээр.

  • 2014 – УБ хот, БЗД, AUTO CARE тос солих төв дотор (Их Засах дээд сургуулийн зүүн-урд талд).

  • 2013 – УБ хот, БЗД, AUTO CARE тос солих төв дотор (Их Засах дээд сургуулийн зүүн-урд талд).

  • 2012 – УБ хот, БЗД, AUTO CARE тос солих төв дотор (Их Засах дээд сургуулийн зүүн-урд талд).

  • 2011 –  УБ хот, БЗД, AUTO CARE тос солих төв дотор (Их Засах дээд сургуулийн зүүн-урд талд).

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж