Биеийн тамирын багш нарын сургалтыг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2016.11.11-нд нийтлэгдсэн

Биеийн тамирын багш нарын сургалтыг зохион байгууллаа

Өвөрхангай аймгийн Биеийн тамирын багш нарын сургалтыг тус аймгийн төвд өнөөдөр2016.11.11 зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтад Монголын Үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, Ардын багш, Гавьяат тамирчин Ц.Дамдин, ҮБТДСургуулийн захирал, доктор Л.Алтанцэцэг, багш, дасгалжуулагч Б.Уранчимэг, Говьсүмбэр аймгийн “Антверпин” олимпийн зөвлөлийн арга зүйч Б.Буянтогтох нар уригдан оролцсон юм. Сургалтад нийт аймгийн төвийн сургууль болон сумдын 40-өөд багш хамрагдлаа.

Сургалтын үеэр орон нутгийн багш нараас гадна зочин багш нар арга зүйн талаар илтгэл тавьж, харилцан санал солилцлоо. Энэ сургалтыг “Монреаль” олимпийн зөвлөлийн дарга Б.Чанцалдулам удирдан зохион байгуулсан бөгөөд түүнийг аймгийн "Жуух бичиг"-ээр шагналаа.

2015 оны шилдэг

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж