Тимошенко сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөр шийдэв

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

Тимошенко сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөр шийдэв

Украины Ерөнхий сайд Юлия Тимошенко Засаг захиргааны дээд шүүхээс
гомдлоо эрүүлэн татаж байгаагаа мэдэгдлээ. Хэргийг хэлэлцүүлэх утга
учиргүй болсон гэж тэр хэлсэн байна. Шүүх сонгуулийн зарим тойргоос
баримтын эх хувийг  авахуулах гэсэн түүний хүсэлтийг биелүүлэхээс
татгалзсан учир гомдлоо эргүүлэн татах болсноо тэр бас сонсгов.  Шүүх
түүний зарим гомдлыг хүлээн аваагүй нь бас нэг шалтгаан болжээ.
“Сонгуулийн будилааныг бид хэл амаар биш баримтжуулан өгсөн… Бүх баримт
шүүхэд очсон байлаа” гэж Тимошенко хэлээд тэдний гомдол нь Янукович
хууль бусаар Ерөнхийлөгч болсны түүхэн баримт болон үлдэнэ гэж
мэдэгдэв.  Харин хэргийн хариуцагчаар оролцож байгаа Украины Сонгуулийн
хорооны төлөөлөгч Михал Охендовский хэлэхдээ гомдлыг эргүүлэн татах
бололцоогүй. Засаг захиргааны дэд шүүх энэ хэргээр эцсийн шийдвэрээ
сонсгох ёстой гэжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж