Зам хааснаас 173 зорчигч саатаад байна

Хуучирсан мэдээ: 2016.11.13-нд нийтлэгдсэн

Зам хааснаас 173 зорчигч саатаад байна

Улаанбаатараас Орхон аймгийн чиглэлд хот хоорондын тээвэр хийх гэрээтэй "Ариун шар зам хоршоо" компанийн зорчигч тээвэрлэж явсан хоёр автобус зам хаасны улмаас Дархан-Уул аймагт саатсан байна.

Улаанбаатар хотоос Орхон аймгийг чиглэж явсан нэг автобус, Орхон аймгаас Улаанбаатар хотыг чиглэн явсан нэг автоус буюу "Ариун шар зам хоршоо" компанийн хоёр автобусанд зорчиж явсан 173 хүн Дархан-Уул аймагт байгаа ба тэднийг буудал, дулаан газарт байрлуулаагүй байгаа талаар зорчигчид гомдол гаргажээ.

Автотээврийн үндэсний төв, тус компани хооронд хийсэн гэрээнд цаг агаарын аюултай байдлаас болоод хот хооронд зам хаавал тээвэрлэгч компани тухайн үед хариуцлага хүлээж, зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, "Ариун шар зам хоршоо" компани 173 хүнийг зам нээгдэх хүртэлх хугацаанд хооллож, буудалд хоноход шаардлагатай зардлыг 100 хувь хариуцан гаргах ёстой аж. Гэтэл тус компани гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 173 зорчигч хүндрэлтэй нөхцөл байдалд ороод байгаа ажээ.

Автотээврийн үндэсний төвийн мэдээлснээр Дархан-Уул аймгийн замын цагдаагийн газрынхан болон бусад албаны хүмүүс үүссэн нөхцөл байдалд анхаарал тавин ажиллаж байгаа бөгөөд Сэлэнгэ, Дархан, Улаанбаатар чиглэлд зорчиж буй галт тэргэнд зорчигчдыг шилжүүлэх зэрэг зохицуулалтыг хийхээр болжээ.

Албаны эх сурвалжийн хэлснээр зам хааснаас үүдэн улсын хэмжээнд 850 орчим зорчигч саатаад байгаа аж. Тэдгээрийг суурин газруудад түр байрлуулан, зочид буудал, хүнсээр хангахыг холбогдох байгууллагууд хариуцаж байна.

Д.УЛАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж