М.Мамиашвили дахин сонгогджээ

Хуучирсан мэдээ: 2016.11.14-нд нийтлэгдсэн

М.Мамиашвили дахин сонгогджээ

Оросын бөхийн холбооны тайлан, сонгуулийн хурал арваннэгдүгээр сарын 12-нд болж, 17 бүс нутгийг төлөөлсөн 132 төлөөлөгч оролцон, өнгөрсөн 4 жилд тус холбооноос явуулсан үйл ажиллагааг хэлэлцжээ.

Хуралд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Ахрол Рузиев, тус холбооны дэргэдэх Бөхийн нөхдийн клубын тэргүүн Аббас Аббасов нар хүндэт зочноор оролцсон байна.

Хурлаар 2001 оноос хойш тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа олимпийн аварга, Михаил Мамиашвилиг дахин улираан сонгожээ. Ерөнхийлөгчийн сонгуульт ажилд ганцхан түүний нэрийг дэвшүүлсэн байна.

Түүнчлэн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Георгий Брюсов, Омар Муртузалиев, Наталья Ярыгина, Арсен Фазаев, Виктор Игуменов нарыг баталжээ. 

М.Мамиашвили ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа үг хэлэхдээ “Итгэл хүлээлгэсэнд баярлалаа. Манай шигшээ баг олимпийн шинэ мөчлөгт тэргүүлэх байр сууриа хадгалж байх ёстой. Олимпийн дэвжээнд ноёрхож байх нь бидний тэргүүн зэргийн зорилго юм. Бүс нутгуудад бөхийн спортыг өргөн дэлгэрүүлж хөгжүүлэх нь бидний бас нэг гол зорилго юм” гэжээ.


ОЛИМПИЙН АВАРГЫГ ДЭЛХИЙН АВАРГААР СОЛИВ

Болгарын бөхийн холбооны Удирдах зөвлөлийн хурал саяхан болж, Москва-1980 олимпийн аварга Валентин Райчевийг шигшээ багийн дасгалжуулагчаас чөлөөлжээ. Эмэгтэй шигшээг удирдаж байсан дэлхийн хошой аварга Серафим Барзаковыг эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар, түүний туслахаар дэлхийн аварга Радослав Великов, Михал Ганев нарыг томиллоо. Харин эмэгтэй шигшээ багийг Рио-2016 олимпийн хүрэл медальт Элица Янковагийн дасгалжуулагч Петар Касабов удирдах болсон байна

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж