Дөрвөн улсыг хамарсан хүчтэй газар хөдлөлт болов

Хуучирсан мэдээ: 2016.11.14-нд нийтлэгдсэн

Дөрвөн улсыг хамарсан хүчтэй газар хөдлөлт болов

АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгээс өчигдөр /2016.11.13/Аргентин 6,2 магнитууд, Филлипиньд 3,6 магнитууд, Италийн төв хэсэг, Ром хотоос 109 кмийн зайд 4,2 магнитуудын газар тус тус хөдөлсөн байна. Эдгээрээс хамгийн хүчтэй нь Шинэ Зеландын Өмнөд аралд 6,1 магнитуудын газар хөдлөлт хоёр удаа болсон бөгөөд эхний газар хөдлөлтийн уршигаар  хоёр хүн амь үрэгдсэн байна. 

Үүний дараагаар тус газарт мөн 7,8 магнитуудын газар хөдөлсөн байна. Шинэ Зеландын аюулгүй байдлын албаны мэдээлж буйгаар цунамигийн шинж тэмдэг илрээгүй болохыг өчигдөр /2016.11.13/ мэдэгдсэн байна. 

Г.АНУДАРЬ

Эх сурвалж: BBC, RT

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж