СБД-ийн прокурорыг авлигын хэргээр саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.11.14-нд нийтлэгдсэн

СБД-ийн прокурорыг авлигын хэргээр саатуулжээ

Сүхбаатар дүүргийн мөрдөн шалгах хэлтсийн ахлах прокурор О-г албан үүргээ гүйцэтгэх явцдаа онц их хэмжээний авлига авсан хэргээр өнгөрсөн долоо хоногт баривчилсан тухай эх сурвалж мэдээллээ. Түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Тодруулбал, прокурор О-нь залилангийн хэрэгт сэжиглэн байцаагдаж байсан этгээдээс авлига авч, хэргийн зарим зүйл заалтыг хэрэгсэхгүй болгосон байна. Гэхдээ АТГ-аас хэргийн мөрдөн байцаалтын тодорхой тайлбар өгөхгүй гэлээ.

Эх сурвалжийн мэдээлснээр ахлах прокурор О нь Эрүүгийн хуулийн 268.2 дахь хэсэгт заагдсан хүнд гэмт хэргийг үйлдсэн гэдэг үндэслэлээр хорьсон байна. Мөн хэрэгт улс төрийн хэд хэдэн өндөр албан тушаалтнууд холбогдож болзошгүй байгаа аж.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж