Цусны төв үйл ажиллагаандаа олон улсын ISO стандартыг хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.11.14-нд нийтлэгдсэн

Цусны төв үйл ажиллагаандаа олон улсын ISO стандартыг хэрэгжүүлнэ

Энэ сарын 16-18-ны хооронд Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-ийн хурлын танхимд “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд “ЦССҮТ-ийн үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO  9001:2015-г хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт болно. Цусны албаны эмч мэргэжилтнүүдэд чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд мөрдөх стандартын талаар мэдлэг олгож, баримтжуулалтын тогтолцоог хөгжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлэх, хандлага, ур чадвар, дадлыг сайжруулах зорилготой уг сургалтад Канадын олон улсын нийгэмлэгийн Чанарын удирдлагын тогтолцооны Олон улсын зөвлөх профессор Смит Сибинга онолын  12, дадлагын  16  буюу нийт 1,5 багц цагийн хичээл орох аж.

Сургалтад ЦССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдээс гадна Эрүүл мэндийн яамны төлөөлөл, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн менежер, зөвлөхүүд оролцоно.

Д.ДОРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж