Үхрийн аж ахуй байгуулахад Аргентинтай хамтарна

Хуучирсан мэдээ: 2016.11.17-нд нийтлэгдсэн

Үхрийн аж ахуй байгуулахад Аргентинтай хамтарна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга Аргентин Улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд ноён Диого Рамиро Гцэларыг 2016 оны 11 дугаар сарын 16-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ТНБД Л.Баяртулга Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд баяр хүргээд Эрхэм элчин сайдын энэ удаагын айлчлал хоёр орны найрсаг харилцааг бататгаж бүх салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал түлхэц болохыг онцлон тэмдэглэлээ.

Талууд цаашид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг идэвхижүүлэх ажлын хүрээнд 2014 онд хоёр орны Хөдөө аж ахуйн яам хоорондын байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн мөрөөр санал, санаачлага гарган ажиллах, Монголд МАА-н салбарт үхрийн эрчимжсэн аж ахуй байгууллахад хамтран ажиллах, Аргентин Улсаас туршлага судлах, Аргентинийн Үндэсний хөдөө аж ахуйн технологийн хүрээлэн INTA (National agricultural technology institute) Монгол Улстай хөдөө аж ахуйн салбарт Өмнөд-өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд ойрын хугацаанд мэргэжилтэнээ ирүүлэх зэрэг чиглэлүүдээр бодитой ажил хэрэгч саналуудыг дэмжиж ажиллахаар тохиролцов. Мөн түүнчлэн хөнгөн үйлдвэрийн салбарт Аргентиний дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх, боловсон хүчний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцлоо. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга Аргентин Улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд ноён Диого Рамиро Гцэлар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэн хөгжүүлэх талаар идэвхитэй хамтран ажиллахаа харилцан илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

Эх сурвалж: ХХААХҮЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж