Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн газрыг булаах уу?

Хуучирсан мэдээ: 2016.11.08-нд нийтлэгдсэн

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн газрыг булаах уу?

Харааны бэрхшээлтэй хүүхдийг сургадаг, улсдаа ганцхан 116 дугаар сургуулийн газрыг төрийн байгууллага булаах гэж буй талаар өнгөрсөн сард мэдээлж байсан билээ.

Тухайлбал, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулийн спорт заал хуучирч муудсанаас тэд биеийн хөдөлгөөн, тамирын хичээл орох боломжгүй болоод уджээ. Иймээс сургуулийн зүүн жигүүрээс залгуулан биеийн тамирын заал барихаар газрын зөвшөөрлөө авч, бичиг баримтаа ч бүрдүүлжээ. Гэвч энэ газарт Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн барилгыг барихаар давхар зөвшөөрөл олгож, хоёр тал маргаж эхэлсэн байна.

Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулийн газраас “хумсалсан” тус асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газраас тодрууллаа. Тус газрын дарга Э.Анар “Тухайн шийдвэрийг дахин эргэж харах байх. 116 дугаар сургуульд заал төлөвлөсөн. Түүний хажууд Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын оффисын барилгыг барих санал манайд орж ирсэн. Ингээд өнгөрсөн жил батлагдаад явсан. Энэ асуудлыг тухайн үед нь эргэж хараад зохих ёсны хүмүүс нь шийдвэрээ гаргах болов уу. Дүүрэгтэйгээ зөвшилцөлд хүрэх байх” гэх тайлбар өглөө.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж