Тэрхийн цагаан нуурыг CNN онцолжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Тэрхийн цагаан нуурыг CNN онцолжээ

Аялал жуулчлалын оргил үе эхэлсэнтэй
холбогдуулан “CNN”-ээс ганцаараа аялахад тохиромжтой дэлхийн шилдэг есөн
газрыг нэрлэжээ. Өчигдөр гаргасан тэрхүү жагсаалтад Архангай аймгийн
Тариат сумын Тэрхийн цагаан нуур багтсан байна. Тэрхүү есөн газрыг
Төвдийн Ронгбук сүм тэргүүлж, удаах байруудад Энэтхэгийн Керал мужийн
усан дээрх зочид буудал, Австралийн Уилсон арал, Шинэ Зеландын “Takaro
Peace” амралтын газар дахь фэнг шүйгийн зочид буудал, Тайландын Ват Суан
Мокх буддын сүмийн “International Dhamma Hermitage” сувиллын газар,
Канадын Аляск дахь Алерт тосгон, Намибийн Кулала цөл, Кенийн хээр тал
багтжээ. Жагсаалтыг тэргүүлсэн Төвдийн Ронгбук сүм нь далайн төвшнөөс
5100 метр өндөрт байрладаг ба тус сүмд бясалгал хийхэд хамгийн
тохиромжтой, амар амгаланг олдог гэжээ.

Харин Монголын Тэрхийн цагаан нуурын талаар “CNN” “Та тэнд очоод энэ
нутгийнхан яагаад хотод амьдрахыг хүсдэггүйг ойлгоно. Учир нь энд
загасчилж, монгол гэрт амьдарч, байгалийн сайхныг ганцаараа харж суухад л
хамаг алжаал тань тайлагдана Тэрхийн цагаан нуур нь сөнөсөн галт уулаар
хүрээлэгдсэн үзэсгэлэнтэй сайхан газар” хэмээжээ.

Н.ЦЭНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж