Цагаатгалын комисс ажлаа тайлагнажээ

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Цагаатгалын комисс ажлаа тайлагнажээ

Аймаг, нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссууд энэ оны хоёрдугаар улиралд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэжээ.

Салбар комиссууд өнгөрсөн улиралд 110 өргөдөл, 381 эрэлт хүсэж, санал гомдлыг барагдуулж, 461 хүнийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч, уулзан тавьсан асуудлуудыг нь шийдвэрлэсэн байна. Мөн орон нутгийн төр, захиргааны байгууллагуудад хүсэлт тавьж, 34 хүнд 890 мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж олгуулж, 24 иргэнд 360 мянган төгрөгийн эд материал, хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг туслалцаа үзүүлжээ. Түүнчлэн Тагнуулын ерөнхий газраас архивын лавлагаа, цагаатгасан шийдвэрийн хамт 24 ширхэг, Үндэсний архиваас хүн амын тооллогын лавлагаа 26 ширхгийг захиалан авч нэхэмжлэгчдэд олгосон  бол  анхан шатны шүүхүүдийн нөхөн олговор олгох шийдвэрийн дагуу 14 хүнд 12,5 сая төгрөгийн нөхөн олговор салбар комиссуудаар дамжуулан олгосон байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж