Хөдөө аж ахуй, газар тариалан, барилга, нэхмэлийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй бол татварын 90 хувийн хөнгөлөлт үзүүлэх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байсан ч Засгийн газар төслийг буцаан татжээ.
Энэ жил хүнсний улаанбуудай, төмсний дотоодын нийт хэрэгцээг 100 хувь хангах ургацыг хурааж авчээ.
Шилэн дансны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Нийтийн сонсголын зэрэг олон арван хуулиудыг УИХ-аар батлуулсан. Хамгийн сүүлд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг санаачлан боловсруулж УИХ-аар батлууллаа.
НӨАТ-ын буцаан олголтыг зогсоож байгаа гэх мэдээлэл нь ташаа болохыг албаны хүн мэдээллээ. УИХ-аар энэ тухай огт хэлэлцээгүйг хүмүүс мэдэж байгаа биз ээ. Монгол Улсын хуулийг ам дамжсан яриагаар шийдэхгүй, тиймээс баримтаа урьдын адил бүртгүүлж, сугалаандаа оролцож байхыг санууллаа.
Аравдугаар сарын 15-аас дөрөвдүгээр сар хүртэл замын хөдөлгөөнд оролцох жолооч нар автомашиныхаа дугуйг заавал өвлийнхөөр солих заалтыг Замын хөдөлгөөний шинэ дүрэмт тусгажээ.
Их дээд сургууль төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болгон төгсгөхөд чиглэсэн “Дээд боловсролын шинэчлэл” төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн үр дүн 2018 оноос гарч эхлэх талаар албаныхан мэдээлжээ.
Цөөнхийн бүлгийн хувьд 2017 оны төсвийн хуулийн төслийг боловсруулахдаа Засгийн газар төсвийн орлогыг бүрдүүлэх талд учир дутагдалтай хандсан. Төсвийн орлого бүрдэхгүй байна гэх хэрнээ алдагдлын хэмжээгээ өмнөх оныхоос өсгөж оруулж ирсэн. Бодлогын хэмжээнд шинэчлэл хийсэн төсвийн төслийг өргөн мэдүүлээгүй хэмээн шүүмжилж байсан юм. УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа зөвхөн 2017 оны төсвийн төслийг хэлэлцээд таржээ.
Нийслэлд орсон цаснаас үүдэлтэй хальтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Тамгын газар болон Нийтлэг үйлчилгээний газруудаас нийт 24 тонн цас хайлуулах бодис, 28 тонн давс цацжээ.