“Guys” хамтлагийнхан 19 насны төрсөн өдрийн шоу тоглолтоо энэ сарын 26-нд 21.00 цагаас “Studio entertainment club”-т зохион байгуулах гэж байна.
Төрсөн өдрийн тоглолтод “Guys” хамтлаг 2016 онд гаргасан цоо шинэхэн дуунуудаа ээ дуулна. Мөн тоглолтын үеэр хамтлагийн лого бүхий цор ганц хувь үнэ цэнэтэй цуглуулгын дуудлага худалдаа зохион байгуулахаас гадна, төрсөн өдрийн онцгой бэлгүүдийг санал болгоно. Төрсөн өдрийн тоглолтын тасалбарын үнэ 69 999 төгрөг ажээ.
Тоглолтод залуусын дуртай DJ нар оролцох юм. Тухайлбал,
DJ ANNA
DJ CHIN
DJ AGVAAN
DJ NEX
DJ BONZE
А.СҮРЭН