“Гурван охин” шинэ клипний ажилдаа оржээ

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

“Гурван охин” шинэ клипний ажилдаа оржээ

Удаан яригдаж байгаа “Гурван охин” хамтлагийн шинэ цомгийн бичлэг дуусчээ. Тэд шинэ цомгоо удахгүй хэвлэлтэд явуулахаар бэлтгэж байгаа гэнэ. Энэхүү цомог нь поп дуунаас бүрдсэн ба нэр нь “Hot Disco”. Тэдний сүүлд гаргасан “Hot Disco” дуу нь залуусын дунд хит болоод байгаа юм. Тиймээс ч шинэ цомгоо уг дуугаараа нэрлэжээ.

Сонирхуулахад, тэд тун удахгүй “Дэлхийн ягаан зүрх” хэмээх эх орны сэдэвтэй шинэ дуундаа клип хийлгэх гэж байгаа бөгөөд өнөөдрөөс зураг авалтаа эхэлж байгаа юм. Тэд клипээ “V” студийн уран бүтээлчдээр хийлгэж байгаа гэнэ.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж