Валют арилжааны “Найман шарга” төвд өнөөдөр /2016.11.07/ нэг ам.долларыг 2421 төгрөгөөр авч, 2425 төгрөгөөр худалдаалж байна. Харин арилжааны банкууд 2418-2419 төгрөгөөр арилжаалж байгаа юм.
Монголбанк өнгөрсөн долоо хоногт 46 сая ам.доллар дуудлага худалдаагаар зарсан. Ингэхдээ нэг ам.долларыг 2380 төгрөгөөр нийлүүлсэн юм. Гэвч өнөөдөр ам.доллар 2421 төгрөгтэй тэнцээд байгаа тул Монголбанк ямар байр суурьтай байгааг тус газрын хэвлэлийн төлөөлөгч Д.Ариунаагаас тодрууллаа. Тэрбээр “Ам.долларын орох урсгал бага, эрэлт их байна. Тийм болохоор орох урсгалаа даруйхан шийдэх хэрэгтэй” гэсэн товчхон хариултыг өгсөн юм.
Т.ДАВААНЯМ