Дэлхийн стандарт ЛЕДВИР

Хуучирсан мэдээ: 2016.11.07-нд нийтлэгдсэн

Дэлхийн стандарт ЛЕДВИР

АНУ-ын Mylan компани нь 1961 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдөр дэлхийн 145 орон 30,000 гаруй ажилтан, ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тодруулбал тус компани нь 2900 гаруй эрдэмтэн болон удирдах шатны ажилтан, эмийн худалдааны төвлөрсөн цэгүүд, АНУ, Ирланд, Их Британи болон Энэтхэг, Япон улсуудад бүс хариуцсан 6 төв оффистой дэлхий нийтэд салбартаа томоохонд тооцогдох эм үйлдвэрлэгч компани юм. Mylan Компаний бүх үйлдвэрүүд “АНУ-ын Хүнсний ба Эмийн хяналтын алба” болон “Шинэчлэлийн тухай хуулийн” хүрээнд чанартай эм бэлмдэлүүдийг үйлдвэрлэдэг бөгөөд дэлхий нийтэд нэгдсэн нэг стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийг зорьдог билээ. 2012 оноос 2014 оны хооронд нийт 142 удаагийн үйлдвэрийн чанарын шалгалтууд хийгдсэн бөгөөд энэ нь Mylan компаний үйлдвэрлэл, түүнээс гарч буй бүтээгдэхүүнүүд ямар өндөр шалгуур, стандартад нийцэж байж хэрэглэгчдэд хүрдэгийг нотлон харуулж байгаа юм.

Мylan нь ДЭЛХИЙН ХДХВ-ын эмийн үйлдвэрлэлийн 40 хувийг дангаараа ханган, хамгийн хямд, чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлдэг бөгөөд эмчилгээний зардлыг 4 дахин бууруулж чадсан юм. Үүний дараагийн үе шат болох элэгний вирусын эмчилгээг дэлхий нийтэд хүртээмжтэй хүргэх ажлыг эхлүүлжээ. Энэ хугацаанд элэгний С вирүсийн эмчилгээнд үсрэлт гарч 2014 оноос эмчилгээний үр дүн 98 хувьд хүрсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор Mylan компани нь АНУ-ын “Gilead Sciences” компанитай технологи шилжүүлэх гэрээг 2014 оны 9 сард байгуулж элэгний C вирүсийн эсрэг эмчилгээний өндөр үр дүнтэй ЛЕДВИР эмийг үйлдвэрлэж эхэлсэн юм. Монгол Эм Импэкс Концерн нь дээрх эмийн 2016 оны 4-р сарын 29-ны өдөр албан ёсоор Монгол оруулж ирсэн билээ. Ингэснээр Монгол дахь элэгний С вирүсийн эмчилгээний зардал 50 хувиар буурч, өвчтөнд очих эмийн хүртээмж нэмэгдэх таатай боломж бүрдсэн юм.

ЛЕДВИР эмийн эмчилгээний 98-99%-н эмчилгээний үр дүн хэдийн баталгаажиж олон хүн элэгний С вирүс гэх аюулт өвчнөөсөө ангижираад байна. Монгол Эм Импэкс Концерн нь Монгол Улсыг элэгний С вирүсээс ангижирсан анхны улс болох зорилгынхоо хүрээнд эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан “Халамж төсөл”, Хөдөө орон нутгийн элэгний С вирүсийн халдвартай иргэдэд зориулсан төсөл, Капитал банк, Хас банк зэрэг байгууллагуудтай хамтран ЛЕДВИР эмийг зээлээр авах нөхцөлийг бүрдүүлсэн зэрэг олон чухал ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид ч эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж