МАН-ын бүлэг Н.Баяртсайханыг “байцааж” байна

Хуучирсан мэдээ: 2016.11.07-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг Н.Баяртсайханыг “байцааж” байна

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордны “Б” танхимд үргэлжилж байна. Бүлгээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа тул Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан оролцож, гишүүдийн асуултад хариулт өгч байгаа юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа 2017 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцсэн байна. Бүлэг өмнө нь энэ асуудлаар сэтгүүлчдэд албан ёсоор мэдээлэл хийж байсан тул өнөөдөр мэдээлэл хийх шаардлагагүй гэж үзжээ.

Цөөнхийн бүлгийн хувьд 2017 оны төсвийн хуулийн төслийг боловсруулахдаа Засгийн газар төсвийн орлогыг бүрдүүлэх талд учир дутагдалтай хандсан. Төсвийн орлого бүрдэхгүй байна гэх хэрнээ алдагдлын хэмжээгээ өмнөх оныхоос өсгөж оруулж ирсэн. Бодлогын хэмжээнд шинэчлэл хийсэн төсвийн төслийг өргөн мэдүүлээгүй хэмээн шүүмжилж байсан юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа зөвхөн 2017 оны төсвийн төслийг хэлэлцээд таржээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж