Сүүдрийн “парламент” Дээд шүүхэд хандав

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Сүүдрийн “парламент” Дээд шүүхэд хандав

Парламентаас гадуур жижиг намууд сүүдрийн “парламент” байгуулжээ. Тэдний төлөөлөл болох Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх Сонгуулийн хуулийн талаар Улсын дээд шүүхэд хандахаар болсон байна.

Тэрбээр “МАН-ын зүгээс УИХ-ын сонгуулийг пропорциональд суурилсан холимог тогтолцоогоор явуулбал Үндсэн хуульд харшилна гэж тайлбарладаг нь худлаа. Пропорциональ давамгайлсан ч үүний цаана нам дотроо нэр дэвшигчдээ шигшиж гаргаж ирэх тул адилхан хүнд санал өгнө гэсэн үг. Ер нь сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах нь гол биш шударга сонгууль байх ёстой” гээд сонгуулийн аль тогтолцоогоор явбал Үндсэн хуульд харшлах эсэх талаар тайлбар гаргаж өгөхийг хүсч Дээд шүүхэд хандаж байна гэлээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж