Самбо бөхийн насанд хүрэгчдийн 41 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 10-14-ний өдрүүдэд Болгарын Софи хотод болно.
Софигийн дэвжээнд таван тивийн 80 гаруй орны бөх хүч сорих юм.
Монгол Улсыг төлөөлж самбо бөхийн дэлхийн аварга Б.Ариун-Эрдэнэ, Б.Солонго, Д.Төмөрхүлэг тэргүүтэй бөхчүүд тэмцээнд зодоглох бөгөөд Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, Самбо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Баярсайхан нарын баг тамирчдыг удирдан явна.
Дэлхийн аваргад өрсөлдөх тамирчид маргааш Болгарыг зорих юм байна.
Б.ЭНХ