Америкийн сурагчид газар нутгийнхаа талаар мэддэггүй

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Америкийн сурагчид газар нутгийнхаа талаар мэддэггүй

АНУ-ын Боловсролын яамны судалгаа нь сурагчид өөрийн орны газар зүйн талаар муу мэддэг нь тогтоогдсон тухай Bloomberg мэдээлэв. Шалгалт судалгааг 4, 8, 12 дугаар ангийнхан дунд явуулсан ба дөрөвдүгээр ангийнхны тал хувь нь Хойд Америк, АНУ, Калифорни, Лос-Анжелес гэсэн дарааллыг зөвөөр жагсааж чадсан байна. 

Бүх насны бүлгийн дөнгөж гуравны нэг нь “дундаас дээш” гэсэн үнэлгээг авчээ. Газар зүйн мэдлэг муудсан нь GPS төхөөрөмж ихээр хэрэглэн зургаас, номноос мэдээлэл авах чадвараа алдсантай холбоотой ажээ.  Судалгаанд улсын болон хувийн сургуулийн 26,5 мянган хүүхдийн өнгөрсөн оны шалгалтын материалуудыг ашигласан байлаа. Ийм судалгааг АНУ-д жил бүр явуулдаг гэнэ. Газар зүйн мэдлэгийн судалгааг 2001 оноос хойш анх удаа энэ жил явуулжээ.     

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж