Москвагийн Улаан талбайд цэргийн жагсаал боллоо

Хуучирсан мэдээ: 2016.11.07-нд нийтлэгдсэн

Москвагийн Улаан талбайд цэргийн жагсаал боллоо

ОХУ-ын нийслэл Москва хотын төв Улаан талбайд өнөөдөр цэргийн жагсаал болж байна. Энэ жагсаалыг 1941 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн 75 жилийн ойд зориулж байгаа юм.

Нийтдээ 5000 гаруй цэргийн албан хаагч жагсч байгаа бөгөөд 1941 оны үеийн цэргийн хувцас, техникийг үзүүллээ.

Жагсаалын улмаас нийслэлийн замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж зохицуулжээ.

1941 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн цэргийн жагсаал нь Октябрийн хувьсгалын 24 жилийн ойн жагсаал байсан бөгөөд фашистын Германы цэргүүд Москвагаас ердөө 30 км-ийн зайд тулж ирсэн, Москвагийн төлөө ширүүн тулалдаж байсан үе юм. Тухайн үед парадад 28467 алба хаагя оролцож байжээ. Цэргүүд Улаан талбайгаас шууд дайны фронт руу явж байжээ.

ЗХУ-ын үед арваннэгдүгээр сарын 7 буюу Октябрийн баяраар Улаан талбайд цэргийн жагсаал тогтмол болдог байсан. Энэ уламжлал 1991 оноос тасарсан юм. Сүүлчийн парад 1990 онд болж байжээ. Өнөөдрийнх шиг парад 2000 оны арванэгдүгээр сарын 7-нд мөн болж, 1941 оны жагсаалд оролцсон ахмадууд оролцжээ.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж