Есдүгээр сарын 11-ний “өшөө авагч”-ийг цаазлав

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Есдүгээр сарын 11-ний “өшөө авагч”-ийг цаазлав

Есдүгээр сарын 11-ний террорын ажиллагааны өшөөг авч байна гээд 2001 онд хоёр цагаачийг хөнөөсөн Марк Строманыг (Mark Stroman) Техас мужид цаазалжээ.

Долдугаар сарын 20-ны  20:53 цагт түүнийг үхсэн хэмээн зарласныг “Associated Press” мэдээлэв. 41настай Строманы ялыг хорт тариа хийн гүйцэтгэжээ.

Долдугаар сарын 20-нд ялыг нь гүйцэтгэх ёстой байснаа түүний халдлагын дараа амьд үлдсэн Бангаладешээс гаралтай Райс Буйаны (Rais Bhuiyan) хүссэн амийг нь хэлтрүүлэх хүсэлтийн улмаас хойшлуулсан ч дээд шүүх түүнийг нь хүлээн авсангүй. Марк Строман пакистан, энэтхэг хоёр хүнийг буудан хөнөөж бас нэг хүнийг шархтуулсан. Тэр хүн өрөөсөн нүдгүй болсон байна. Тэр  тэднийг араб гэж бодон есдүгээр сарын 11-ний террорын өшөөг авсан гэж мэдүүлж байсан гэнэ.
   

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж