Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийн чуулган боллоо

Хуучирсан мэдээ: 2016.11.07-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийн чуулган боллоо

Баянхонгор аймгийн ХБХЭЭХолбоо ТББ-аас жил бүр зохион байгуулдаг “Бид эрхээ эдэлж баялагаа бүтээнэ” уриатай чуулган 2016.10.28-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо.

Уг чуулган нь ХБХ-ийн эрхийг хамгаалах, эхчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлын талаар ярилцах, орон нутгийн удирдлагуудад хүргэх, мэдээлэл түгээх,өөрийн хийсэн бүтээлээ сурталчилах зорилготой бөгөөд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс хамтран зохион байгуулсан юм.

Чуулганд аймгийн НБХ-ийн дарга Г.Батбаяр, Гэр бүл,хүүхэд,залуучуудын хөгжлийн газрын дарга Ж.Дуламсүрэн НБХ-ийн мэргэжилтэн В.Наранчимэг болон бусад холбогдох салбарын мэргэжилтнүүд хүрэлцэн ирж хөгжлийн бэрхшээлтэй хүний болон тэдний гэр бүлийн талаар төрөөс  хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Үүний дараа ажил үйлсээрээ шалгарсан ХБХХТ-ийн зарим ажилтнуудыг шагнаж урамшуулав. Мөн тус төвийн сурагчид чуулганд орлцогчдод өөрсдийн бэлтгэсэн урлагын тоглолтоо сонирхууллаа.

Эх сурвалж: bayankhongor.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж