Грекийн зээлийн хүү өсч байна

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Грекийн зээлийн хүү өсч байна

Грекийн Засгийн газрын зээлийн хүү өмнө байгаагүй өндөр төвшинд даваа гаригт хүрлээ. Арван жилийн хугацаатай бонднд хөрөнгө оруулагчид 7.6 хувийн хүү өгөхийг шаардаж байгаа нь евро хэрэглэж эхэлснээс хойших хамгийн өндөр хүү юм. Грект үзүүлэх санхүүгийн тусламжийн асуудлыг хэлэлцэхээр Европын холбооны албан тушаалтнууд Атенд ойрын хугацаанд уулзалдах гэж байна. Гэвч Европт агаарын нислэг хойшлогдсонтой холбоотойгоор уулзалт лхагва гариг хүртэл хойшилж магадгүй байна. Гректэй харьцуулбал Европын холбоондоо хамгийн найдвартай эдийн засаг гэж тооцогддог Германы бондны хүү гурван хувь байгаа юм. Өрөө дарахын тулд Грект олон тэрбум еврогийн зээл хэрэгтэй байгаа бөгөөд энэ нь түүнийг Европын холбоо болон Олон улсын валютын сантай хэлэлцээр хийхэд хүргэж байна. Хэрвээ бондын зах зээл хэтэрхий үнэтэй байвал Грект зээлийн өөр эх үүсвэр олж өгөх тухай хэлэлцээр зарчмын хувьд хэдийн тохиролцоонд хүрсэн байгаа. Харин Грек яг ямар хүү төлөх вэ гэх мэт нарийн асуудлууд шийдвэрлэгдээгүй байна. Европт галт уулын утаа тоосонцортой холбоотой асуудлууд эдийн засагт нь нөлөөлж байна. Даваа гаригт еврогын доллартай харьцах ханш дахин унаж нэг евро 1.345 ам.доллартай тэнцэж байв.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж