Канадын далайн эрэг хавийн газраас АНУ-ын ашиглахаа больсон цөмийн бөмбөгийг олсон байна.
Син Смиричински гэгч найз нарын хамт өнгөрөгч аравдугаар сард Их Британи Колумб, Канадын хойд хэсэгт орших далайд шумбаж байхдаа энэхүү төхөөрөмжийг олжээ.
Канадын Батлан Хамгаалахын Департаментээс дээрх төхөөрөмжийг 1950-иад оны үед тус газар нутагт эвдэрсэн АНУ-ын B-36 бөмбөгдөгч онгоцноос үлдсэн цөмийн бөмбөг гэдгийг нь тогтоожээ. Канадын засгийн газраас тус бөмбөг нь идэвхитэй цөмийн материалыг агуулаагүй гэдэгт эргэлзэж байгаа бөгөөд Хайда Гвай хэмээх арал руу тэнгисийн цэргүүдийг хайгуулын ажилд явуулсан байна.
Г.АНУДАРЬ
Эх сурвалж: BBC