Вьетнамд үер болж байгаагийн улмаас 15 хүн амь үрэгдэж, зургаан хүн сураггүй болсонд тооцогдож байна. Засаг захиргааны мэдээнийх нь дагуу энэ тухай Reuters дамжуулав.
Олон хоногийн турш усан бороо тасрахгүй байгаагийн улмаас гол, мөрөн эргээсээ хальсан бөгөөд нийтдээ 200 гаруй байр байшин бүрэн сүйрч, 40 орчим мянган байр сууц усанд автжээ. Тус орны Хөдөө аж ахуйн яамны мэдээгээр 40 мянган толгой мал үрэгджээ.
Сүүлийн сарын дотор Вьетнамд болж байгаа хоёр дахь том үер нь энэ боллоо. Аравдугаар сарын үеэрт 100 мянга орчим байр байшин үерт нэрвэгджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР