Зуны дугуйтай бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Хуучирсан мэдээ: 2016.11.07-нд нийтлэгдсэн

Зуны дугуйтай бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Цас орж хальтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан орон нутгийн замд зорчиход хүндрэл үүсээд байна. Тиймээс орон нутгийн замд зуны дугуйтай явж буй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг Замын цагдаагийн газраас авахаар болжээ. Одоогоор Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дархан, Хэнтий гэсэн таван аймгийн зам хальтиргаа гулгаа ихтэй байна.

Өнгөрсөн шөнө гэхэд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг T.Kluger, T.Prius-20 маркийн машинууд хальтиргаа гулгаанаас үүдэн мөргөлдөж нэг хүн амиа алдаж дөрвөн хүн гэмтжээ. Мөн өнгөрсөн шунө Булган аймгийн Орхон сумын Бяцхан хөтөлийн замд Istana маркийн автомашин онхолдож, зорчигч 49 настай эрэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Тиймээс жолооч нарт дараах сануулгыг Замын цагдаагийн газраас өглөө.

  • Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа шалгах

  • Зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих

  • Хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж