Америкчууд дөрвөн жил тутам шинэ Ерөнхийлөгчөө сонгодог. Нэр дэвшигчид янз бүрийн аргаар л улсаа хэрхэн удирдахаа ухуулж иржээ. Сонгуулийн сурталчилгааны нэг салшгүй зүйл нь зурагт хуудсууд юм. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ямар зурагт хуудсыг хэрэглэж байсныг харцгаая.
1850-иад онд АНУ-д боолчлолыг халах асуудал өрнөж байсан үе. Авраам Линкольн энэ зурагт хуудсаар улс орны эв нэгдлийг хэрхэн хамгаалахаа үзүүлжээ. 1860 онд тэр сонгуульд ялсан ч улс оронд нь иргэний дайн дэгдсэн билээ.
"Гэр орондоо цэцэглэлт, гадаадад нэр хүнд” нэртэй уриан дор Бүгд найрамдах намын Уильям МакКинли 1897 онд АНУ-ын 25 дахь Ерөнхийлөгч болжээ.
Уильям Говард Тафт сонгогч нарт “сайн цагийг” амласан. Харин түүнийг залгамжилсан Теодора Рузвельт тэр хүлээлтийг нь зогсоох гэж түүнтэй өрсөлдөөд дийлээгүй билээ.
Сэм авга гэгч нийтлэг билгэдэл Франклин Делано Рузвельтэд “Чамайг албандаа үлдэж ажлаа дуусгаасай гэж би хүснэ” хэмээн хэлж байгаа мэт. Рузвельт 1944 онд дөрөв дэх удаагаа сонгогдсон ч 1945 онд нас баржээ. Ерөнхийлөгч хоёроос илүү бүрэн эрхийн хугацаанд ажиллах хязгаарыг 1951 онд гаргажээ.
“Тийм ээ, зөвхөн Никсон!”. Жон Кеннедид 1960 онд гомдолтойгоор ялагдсаны дараа тэр Цагаан ордонд сонгогдсон ч 1974 “Уотергейтын” гэх дуулианаар бүрэн эрхийн хугацаанаас өмнө огцорсон анхны ерөнхийлөгч болсон юм.
“Бобби миний сонголт!” нэр дэвшигч Роберт Кеннедийн зурагт хуудас харагдах талаасаа 1960-аад оны стилийг бүрэн илэрхийлсэн юм. Ялах өндөр магадлалтай байсан ч 1968 онд алуурчны суманд оногдон алагдсан.
Дараалан сонгогдох хугацааны төлөө 1976 онд өрсөлдсөн Жеральд Форд сонгогчдын өмнө “өөрийн залуу” Фордзи болсон ч түүнийг ардчилагч Жимми Картер ялсан билээ.
“J.C. can save America!”. Бүтээгчид нь Жимми Картерын (Jimmy Carter) нэрийн J.C., үсгүүдийг Jesus Christ-ийн нэртэй холбож үзсэн байв.
Ардчилсан намын нэр дэвшигч Уолтер Мондейл ба түүний дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Жеральдин Ферраро нарын зурагт хуудсанд анхны дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийг Францын үндэсний билгэдэл Марианнагийн дүрээр зуржээ. Эх зургаас нь ялгаатай нь Феррарод Марианнагийн хөх байгаагүй юм. Рональд Рейган Мондейлийг асар давуутайгаар ялан хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч болсон юм.
Бага Жорж Буштай 2004 онд өнөөгийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өрсөлдөөд дийлээгүй юм. Энгийн зурагт хуудасны W (George Walker Bush) хамгийн энгийн нэр дэвшигчийг “ард түмнээс тасарсан” Керригээс ялган тодруулж өгчээ.
Барак Обамагийн төрийн далбааны өнгөтэй зурагт хуудас нь өөрчлөлтийн найдлагыг сонгогчдод харуулсан юм. Дараа уг зурагт хуудас элэглэлийн бай болсон юм.
Хиллари Клинтоныг дэмжсэн зурагт хуудас түүнийг Обаматай өрсөлдөж байсан 2008 онд бүтээгджээ.
”Америкийг дахин агуу болгое” гэсэн уриа Дональд Трампын бүх сурталжилгаанд хэрэглэгдэж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР