Үндэстний эцэг өвджээ

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Үндэстний эцэг өвджээ

Казахстаны ерөнхийлөгч Нурсул­тан Назарбаев нойр булчирхайн мэс засал хийлгэсэн гэж Германы хэвлэл, мэдээлэл өгүүлж байна. Төрийн завсарлагагүй тэргүүнийхээ биеийн муудсан гэдгийг Астана албан ёсоор үгүйсгэж байна. Гэхдээ цуу дэгдсэн нь Дундад Азийн энэ оронд засгийн залгамжлагчийн тухай асуудлыг дахин гаргаж буй.

Германы Bild таблоидод Гамбур­гийн сурвалжлах салбарынх нь мэдээ мягмар гаригт гарсан. Тэр эх сурвалжийн  дагуу  Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев саяхан их сургуулийн Эппендорф дахь эмнэлэгт хүргэгдэн нойр булчирхайн мэс засалд оржээ. “Мэс заслын дараа Казахстаны ерөнхийлөгчийн биеийн байдал сайн байгаа бөгөөд хотын төвийн люкс ангиллын нэгэн зочид буудалд гам хийж байна” хэмээн Bild мэдээлжээ.

Өмнө Bild мэдээлж байснаар, Казахстаны елбасыг (Назарбаев өнгөрсөн жил ийм цолтой болсон) хамгаалагчдаас нь гадна Германы хууль хяналтын байгууллагынхан хамгаалалтад авчээ. Мягмар га­ригийн орой Эппендорфын эмнэл­гийн дэргэд хүч нэмэгдүүлсэн байдал ажиглагдсангүй.

Эмнэлгийн албан ёсны төлөөлөгч энэ мэдэгдлийг батлаагүй мөн үгүйсгээгүй “Эмнэлэг үйлчлүүлэгч нартай холбоотой асуудалд хэзээ ч тайлбар хийдэггүй гэсэн байна. Эппендорфын эмнэлэг нь эрхтэн суулгах Германы шилдэг төв. Үүний зэрэгцээ шинжилгээ оношлогоо болон мэс заслын өргөн цар хүрээний үйлчилгээ үзүүлдэг.

Төрийн тэргүүн 71 настай елбасы нойр булчирхайн хорт хавдартай болсон гэж Назарбаевын хүргэн асан эх орондоо хоёр хүнийг хөнөөсөн, төрийн эргэлт хийхээр бэлтгэсэн зэрэг хэргээр яллагдаад байгаа Рахат Алиев  мэдэгдсэн байна. Тэрээр блогтоо  “Эмнэлгийн талаасаа байдал нойцтой ч эмчилж байгаа эмч нарт нь бага зэргийн найдвар байгаа” гэж тэмдэглэжээ.

Назарбаев одоо Гамбургийн эмнэлэгт эмчлүүлж байгааг  тэ­рээр батлаад өм­нө нь Вена хотын Рудольфинерхаус эм­нэлэгт эмчлүүлж бай­сан гэжээ. “Ерөн­­хийлөгчийн эмчил­гээний гэрээг там­гын газрын хэрэг эрх­лэхийн дарга Булат Утемуратовын шууд удирдлагаар хийсэн. Ойлгомжтой шалтгаанаар хожим Назарбаев эмнэлгээ сольжээ” хэмээн Алиев мэдэгдлээ.

Астана албан ёсоор мэс заслын тухай яриаг үгүйсгэж, Назарбаев Германы эмнэлэгт хандаагүй гэсэн байна. “Хэрэв тэр хууль ёсны амралтынхаа үеэр Германы эмнэлэгт очсон бол шинжилгээ хийлгэх тухай яриа л явагдаж байна гэсэн үг” хэмээн Назарбаевын хэвлэлийн албанаас мэдэгдсэн байлаа.Казахстаны Элчин сайдын яам герман сэтгүүлчдэд Назарбаев амарч байгаа гэж хариулжээ. “Тэр дэлхийн ямар ч оронд амарч болно шүү дээ” хэмээн дипломатын төлөөлөгч тайлбарласан байв. Хамгийн сүүлд Назарбаев олон нийтийн арга хэмжээн дээр долдугаар сарын 11-нд харагдсан. Үүний дараа Казахстаны лидерийн сайт шинэчлэгдээгүй байна.

Казахстаны сөрөг хүчнийхэн энд итгэлгүй хандаж байна. Гэхдээ тэд ерөнхийлөгчийн хэвлэлийн алба уг цууг ашиглан дэвэргэлээ гэж үзсэн байв. “Елбасын хэвлэлийн алба юу хийж байна? Юу ч сонсоогүй, юу ч ярихгүй гэсэн маягаар толгойгоо элсэнд нууж байна. “Бильдыг” уншдаггүй, “Азаттык” (казахын “Эрх чөлөө радиогийн алба) сонсдоггүй гээд л сууж байна” хэмээн сөрөг хүчний мэдээлэл, сурталчилгааны “Бүгд найрамдах улс” портал бичсэн байна.

Казахстанд засаглалын залгамж­лалын асуудал хамгийн хурц байгаа. Өөрийгөө болоэ элитийг хаацайлан хамгаалж байх залгамжлагчаа Назарбаев хүмүүжүүлж өсгөсөнгүй.  Үүнээс болоод тэрээр эрх мэдлээ бүх нийтийн санал асуулгаар сунгуулсан юм. Нэг үгээр нас сүүдэртээ зориулаад бараг бүх насаараа улс орноо захирах эрхтэй болж авчээ. Назарбаев эрх мэдлээ сунгуулснаар залгамжлагчийг асуудлаа цэглэж байгаа билээ. 

Хамгийн сүүлийн мэдээгээр Нурсултан Назарбаев энэ сарын 21-нд амралтаасаа ирнэ гэж түүний хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж