Драмынхны бүтээсэн шинэ кино удахгүй дэлгэцнээ гарна

Хуучирсан мэдээ: 2016.11.07-нд нийтлэгдсэн

Драмынхны бүтээсэн шинэ кино удахгүй дэлгэцнээ гарна

"Нүдээ аниад төсөөл" нэртэй романтик инээдмийн уран сайхны кино энэ сарын 13-нд нээлтээ хийж, бүх кино театраар гарах гэж байна.

“Хэн нэгний хайрыг татна гэдэг баян байхаас ч хавьгүй дээр хувь ерөөл”-ийн тухай өгүүлэх энэхүү инээдмийн киног Соёлын тэргүүний ажилтан Г.Ган-Очир найруулсан бөгөөд продюссераар нь Төрийн соёрхолт, Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар ажиллажээ.

Гол дүрийг Улсын драмын эрдмийн театрын залуу уран бүтээлч О.Дөлгөөн, Э.Тодгэрэл нар бүтээжээ. Киноны дууг тус театрын жүжигчин Б.Шинэбаяр, Б.Золжаргал, Э.Тодгэрэл, О.Дөлгөөн нар дуулсан нь олны сонирхлыг татаж байна.

Ингээд “Нүдээ аниад төсөөл” уран сайхны киноны дууг хүргэж байна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж