Клинтоны сангийн хэрэг улам ноцтой болж байна

Хуучирсан мэдээ: 2016.11.07-нд нийтлэгдсэн

Клинтоны сангийн хэрэг улам ноцтой болж байна

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (ХМТ) жил гаруй үргэлжилж байгаа Клинтоны гэр бүлийн сангийн хэргийг ноцтой анхааралдаа авсан тухай Fox News мэдээлэв. The Wall Street сонинд ХМТ ба Хууль зүйн яамны хооронд “иргэний дайн эхэллээ” гэж мэдээлсэнтэй холбоотойгоор дээрх мэдээлэл гарлаа.

Холбооны мөрдөх товчооны ажилтнууд сангийн хэргээр хэд хэдэн хүнээс мэдүүлэг авчээ. Тухайн үед Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байсан Хиллари Клинтонтой уулзахаар мөнгө санал болгож байсан хүмүүсийн тухай яриа гол сэжгийг төрүүлжээ.

Хэргийн мөрдөн байцаалтад зарим нэг саад учирч байгаа ч үргэлжлэх болно гэж ХМТ-ны эх сурвалж хэлжээ. Эцсийн дүндээ ял төлөвлөгдөх нь бараг ойлгомжтой бололтой.

Одоо байгаа мэдээллээр мөрдөн байцаалтын талаар хэд хэдэн дүгнэлтийг хийж болох ажээ. Юун түрүүнд Клинтоны сангийн үйл ажиллагааны мөрдөн байцаалт нь санаж байснаас илүүтэй өргөн цар хүрээтэй байна. Хэргийг нэг жил гаруй мөрдөж байгаа юм.

ХМТ-ны ажилтнууд Хиллари Клинтон болон түүний туслахуудаас авсан мэдээлэлтэй эх сурвалжийн мэдээллийг харьцуулан судалж байна. Мөрдөн байцаагчид хэрэгт хамаатай гэх хүмүүсээс хоёр удаа мэдүүлэг аваад байгаа.

Хиллари Клинтоны нууц серверт байсан цахим шууданг тэд Энтони Вайнерийн нөүтбукаас олсон. Захидлууд бодит гэдэг нь тогтоогдсон. Буяны зорилготой гэж тодотгодог Клинтоны сангийн хөрөнгийн зарцуулалтыг шалгаснаар энэ бүх зүйл эхэлсэн юм. Одоо тодорхой болсноор уг сан 2014 оны хандивын 5,7 хувийг буяны үйлсэд зориулжээ. 2014 онд сан 177,9 сая ам.доллар авсаны 172 сая нь буцалтгүй тусламж, хандив байжээ. Үүнээс 91,2 сая ам.долларыг зарцуулсаны дөнгөж 5,2 сая нь буяны ажилд зориулагджээ. Үлдсэн мөнгөнөөс 34,8 сая нь сангийн ажилтнуудын халаасанд, 50,4 сая нь “үлдсэн зарлага” гэдэгт орсон байна.

КЛИНТОНЫ ШТАБААС ХУЛГАЙЛСАН НӨҮТБУКИЙГ ОЛОВ

Филадельфийн цагдаагийнхан Хиллари Клинтоны штабын ажилтнуудын гурван нөүтбукийг хулгайлсан нэгэн эрэгтэйг баривчилжээ. Түүнээс хулгайн эд зүйлсийг хураан авсан тухай NBC телевиз мэдээлэв.

Баривчлагдсан хүний нэрийг зарлаагүй бөгөөд тэрбээр зартай хулгайч бололтой. Түүнд албан ёсоор ойрын хугацаанд ял сонсгох гэнэ.

Арваннэгдүгээр сарын 4-ны Баасан гаригт хотын зүүн эрэгт байрлах ресторанд Хилларигийн сонгуулийн штабын ажилтнууд хооллох үеэрээ нөүтбукуудээ машиндаа үлдээсэн байжээ. Компьютерт Ардчилсан намаас нэр дэвшигчийн сонгуулийн кампанийн чухал материалууд байсан бололтой.

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж