Б.Батзориг, Т.Түвшинтулга нар сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2016.11.09-нд нийтлэгдсэн

Б.Батзориг, Т.Түвшинтулга нар сонгогдлоо

Монголын чөлөөт бөхийн холбооноос өнөөдөр олимпийн бус жингийн ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорилт тэмцээнийг өнөөдөр “Хасу мегаватт” клубын эко спорт цогцолборт зохион байгууллаа.

Чөлөөт бөхийн олимпийн бус жингийн ДАШТ ирэх сарын 10-11-нд Унгарт болох ба бөхийн эрэгтэйчүүдийн 61, 70, эмэгтэйчүүдийн 55, 60 кг-д тамирчид өрсөлдөнө.

Эрэгтэй: Ч.Батзориг, Т.Түвшинтулга нар сонгогдлоо

Өнөөдөр болсон сорилтод жин бүрт урьдчилсан шатнаас шалгарсан нэг бөхийг тухайн жинд 2016 оны улсын аварга болсон бөхчүүдтэй халз барилдуулж, ялагчийг ДАШТ-д явуулахаар сонгосон. Ингээд эрэгтэйчүүдийн 70 кг-д энэ жилийн улсын аварга, ОУХМ Б.Батзориг, Г.Идэрхүү нар барилдаж, Б.Батзориг өрсөлдөгчөө 12:5-аар ялснаар ДАШТ-д зодоглох эрхтэй боллоо.

Мөн эрэгтэйчүүдийн 61 кг-д 2016 оны улсын аварга, ОУХМ Т.Түвшинтулга, залуу тамирчин Т.Тулгыг ялж, дэлхийн аваргад барилдах боломжтой болоод байна.

Эмэгтэй: Д.Отгонцэцэг, Б.Шоовдор нар сонгогдлоо

Эмэгтэйчүүдийн 55 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Даваасүхийн Отгонцэцэг, Г.Отгонжаргалтай дэлхийн аваргад оролцох эрхийн төлөө барилдав. Энэ барилдаанд Д.Отгонцэцэг /”Алдар”/2016 оны улсын аварга Г.Отгонжаргалыг оноогоор цэвэр ялж, холбооноос өгсөн болзлын эзэн боллоо. Харин 60 кг-ын жинд 2016 оны улсын аварга О.Оюунтуяа /”Аврагч”/ Б.Шоовдортой хүч үзэж, Б.Шоовдорын ялалтаар барилдаан өндөрлөжээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж