Цэцийн гишүүд 3.2 саяын цалин авна

Хуучирсан мэдээ: 2016.11.10-нд нийтлэгдсэн

Цэцийн гишүүд 3.2 саяын цалин авна

УИХ-аар төсвийн төслийг ид хэлэлцэж байна. Ирэх онд ШЕЗ-ийн орон тоог 50 хувь цомхотгож, харин Үндсэн хуулийн Цэц болон прокурорын цалинг нэмэх Засгийн газрын бодлогыг парламентын олонх дэмжсэн. Өөрөөр хэлбэл, прокуроруудын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг нийт 9.462.4 сая төгрөгөөр нэмэгдүүлж төсвийн төсөлд суулгаад байна. Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн цалингийн нэмэгдэлд 341.8 сая төгрөгийг зарцуулна.

УИХ-аас ирэх оны улсын төсөв батлагдсанаар Үндсэн хуулийн цэцийн  даргын сарын цалин 3,250,000 төгрөг болж  гишүүд нь 50 мянгаар бага буюу 3 сая 200 мянган төгрөгийн цалинтай болох юм.

Харин прокуроруудын сарын цалин 1 сая 700 мянгаас 2 сая 200 мянган төгрөг болж өсөх юм байна.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Н.Жанцан, Т.Лхагва, Д.Наранчимэг, П.Очирбат, Д.Солонго, Д.Сугар, Ш.Цогтоо, Д.Ганзориг нар ажиллаж байгаа юм.

Өмнөх парламентаар Үндсэн хуулийн Цэцийн даргаас Ж.Амарсанааг чөлөөлснөөр одоогоор Н.Жанцан Үндсэн хуулийн Цэцийг толгойлж байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж